

Тоног төхөөрөмж - Нийт сургалтын 13 лаборатори болон 280 орчим сургалтанд зориулсан тоног төхөөрөмж, мэргэжлийн түвшний 22 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхий даяар технологийн дэвшил асар хурдацтай хөгжиж буй энэ үед мэдээлэл технологийн боловсролыг Монгол орон даяар түгээх, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түшний боловсролыг бий болгох зорилго тавин ажиллаж байна. Цаашлаад дэлхийн тавцанд өрсөдөхүйц хэмжээний боловсон хүчинг бэлтгэх нь бидний ирээдүйн зорилго билээ.
Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хэтийн төлөвт нийцүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, мэдээлэл харилцаа холбооны шинэ дэвшилд үнэлгээ, дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг эзэмшүүлэн зах зээлд хүтээмжтэй өргөн хүрээний мэдлэг чадвартай боловсон хүчинг бэлтгэнэ.
Системтэй цогц мэдлэгийг олгох замаар Программ хангамж, График дизайны чиглэлээр бие даан бүтээл хийх өөрийгөө хөгжүүлэх, Программчлалын хэлийг бүрэн эзэмшсэн, веб хөгжүүлэлтийн, дизайны шинэлэг санаа, түүний үр дүн нь үндэсний болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсон хүчинг бэлтгэнэ.
Мэдээллийн технологийн үйл явц, хүчин зүйлс Программ хоорондын уялдаа холбоог загварчилж, эдийн засаг болон тулгарах асуудлуудыг шийдэх шийдлийг олж бүх төрлийн гаргалгааг олж дэлхий нийтэд ашиглаж чадах судлаачдыг бид бэлтгэнэ.
Багшийн эрдэм шавиас гэдэгтэй адил бид 8 жилийн хугацаанд нийт 4000 орчим амжилттай төгсөгч төгсгөж, 1200 орчим төгсөгчийг ажлын байранд зуучилсан байна.
Дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэнг бид хамгийн хямд зардалаар, богино хугацаанд эзэмшүүлэх бөгөөд сурсан мэдлэгээ үнэлүүлэн өндөр цалинтай ажлын байранд зуучлуулах боломжыг бид олгож байна.
Дээрх мэргэжлүүдийг сураад та заавал их дээд сургуульд олон жил сурч, цаг хугцаагаа алдаж, их эмжээний төлбөр төлөх гэж яараад хэрэггүй… Харин хямд зардлаар, богино хугацаанд, маш том мэдлэгийг авах боломжийг бид танд олгож байна.