Эхлэл Академи

Бидний тухай

Мэдээлэл технологийн Эхлэл академи нь 2013 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулж буй мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч сургалтын төв юм.

Орчин цагт хамгийн эрэлттэй, чухал мэргэжлүүд болох  Програм хангамж, График дизайн, Видео Контент Макер, Интерьер Дизайн, Пайтон програмын хэл, Мюзик продюсер, Тавилгын дизайн гэх мэтчилэн маш олон чиглэлээр элсэлтүүдээ авдаг.

Нийт сургалтын 13 лаборатори болон 280 орчим сургалтад зориулсан тоног төхөөрөмж,

мэргэжлийн төвшний 22 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бидний зорилго

Дэлхий даяар технологийн дэвшил асар хурдацтай хөгжиж буй энэ үед

мэдээллийн технологийн боловсролыг Монгол орон даяар түгээх,олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр төвшний боловсролыг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Цаашлаад дэлхийн тавцанд өрсөлдөхүйц хэмжээний боловсон хүчин г бэлтгэх нь бидний ирээдүйн зорилго билээ. 

Бидний зорилт

– Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хэтийн төлөвт нийцүүлэн, бүтээлч сэтгэлгээтэй, мэдээлэл харилцаа холбооны шинэ дэвшилд үнэлгээ, дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн, зах зээлд хүртээмжтэй өргөн хүрээний мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэнэ.

– Системтэй цогц мэдлэгийг олгох замаар Программ хангамж, График дизайны чиглэлээр бие даан бүтээл хийх өөрийгөө хөгжүүлэх, Программчлалын хэлийг бүрэн эзэмшсэн, веб хөгжүүлэлтийн, дизайны шинэлэг санаа, түүний үр дүн нь үндэсний болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхгүйц боловсон хүчин г бэлтгэнэ.

– Мэдээллийн технологийн үйл явц, хүчин зүйлс Программ хоорондын уялдаа холбоог загварчилж, эдийн засаг болон тулгарах асуудлуудыг шийдэх шийдлийг олж бүх төрлийн гаргалгааг олж дэлхий нийтэд ашиглаж чадах судлаачдыг бид бэлтгэнэ. 

Бидний амжилт

Багшийн эрдэм шавиас гэдэгтэй адил бид 8 жилийн хугацаанд нийт 4000 орчим амжилттай төгсөгч төгсгөж, 1200 орчим төгсөгчийг ажлын байранд зуучилсан байна. 

Элсэгчдийн тоог оноор нь харуулах аваас:

– 2013 158

– 2014 201

– 2015 215

– 2016 336

– 2017 452

– 2018 546

– 2019 827

– 2020 873

– 2021 754+

Яагаад заавал EHLEL ACADEMY гэж???

Дэлхийн аль ч өнцгөөс хүссэн газартаа ажиллаж болно гэвэл та итгэх үү??

Хайртай гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөнгөө, гэрээсээ ажлаа хийх боломж танд байна.

Тэгэхийн тулд яах вэ гэж үү??? Хариулт нь мэдээж мэдээллийн технологи…

Дээрх мэргэжлүүдийг сурахад та заавал их дээд сургуульд олон жил сурч,цаг хугацаагаа алдаж, их хэмжээний төлбөр төлөх гэж яараад хэрэггүй…

Харин хямд зардлаар, богино хугацаанд, маш том мэдлэгийг авах боломжийг бид танд олгож байна. 

Холбогдох утас: +976 8079-0959 , 8080-9200